Ш.Одсүрэн ОХУ-ын тамирчинг ялав
“MFC”, “Sibforce” тэмцээнд тэргүүлж байсан тэрбээр энэ удаа 61 кг-ын жинд, холимог тулааны төрөлд хүч сорьсон юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Владивосток хотноо “Владивосток-2019” олон улсын тэмцээн боллоо. Үүнд Монгол, ОХУ, БНСУ, Бразил зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцсон байна.
“Владивосток-2019” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцсоны нэг нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуул, ахлагч Ш.Одсүрэн юм.
“MFC”, “Sibforce” тэмцээнд тэргүүлж байсан тэрбээр энэ удаа 61 кг-ын жинд, холимог тулааны төрөлд хүч сорьсон юм.
Ийнхүү ОХУ-ын тамирчин Гажи Курбаналиевыг ялж, IPFC (Ippon Primorye Fighting Championship) бүсний эзэн болов.


















