Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шабанбай, Жлагнев нарт хүрэл медаль шилжинэ

Мөн бөхийн төрөлд олимпын түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпын аварга болж байгаа нь энэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шабанбай, Жлагнев нарт хүрэл медаль шилжинэ
Шабанбай, Жлагнев нарт хүрэл медаль шилжинэ. Зураг: МҮОНРТ

“Лондон-2012” олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жинд алт, мөнгөн медаль хүртсэн Артур Таймазов (Узбекистан), Давит Мозманашвили (Гүрж) нар допингийн улмаас медалиа хураалгахаар болжээ.

Ийнхүү тэдэнд ялагдаж хүрэл медаль хүртсэн Ираны Комейл Гасеми, ОХУ-ын Билял Махов нарт алтан медаль олгохоор болсныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо мэдээллэв.

Мөн бөхийн төрөлд олимпын түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпын аварга болж байгаа нь энэ юм.

Тэгвэл ОУОХ-ны сайтад хүрэл медальт тамирчдын нэрийг албан ёсоор зарлалаа. Лондонд медалиа хураалгасан бөхчүүдэд 1/4 шигшээ барилдаанд ялагдсан АНУ-ын Тервел Жлагнев, Казахстаны Даулет Шабанбай нарт хүрэл медаль шилжинэ.

Хуваалцах