Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Шагайн харваачдын баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Иргэний танхимд "Баруун бүсийн аймгуудын шагайн харваачдын зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор ГАА-ийн "Шагайн харвааны салбар зөвлөл"-өөс зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шагайн харваачдын баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ
Шагайн харваачдын баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Иргэний танхимд "Баруун бүсийн аймгуудын шагайн харваачдын зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор ГАА-ийн "Шагайн харвааны салбар зөвлөл"-өөс зохион байгуулж байна. Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн харваачид хүрэлцэн ирсэн бөгөөд зөвлөгөөний төгсгөлд шагайн харвааны тэмцээн болох юм байна. Тэмцээнд оролцох нэг баг 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт 90 гаруй харваач оролцох төлөвтэй байгаа аж.

Хуваалцах