Шагайн харваанд ЮНЕСКО батламжаа гардуулна
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо болж, Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байна.
Мэдээллийн алба

Энэ хурал дээр 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэний нэг нь Монголын шагайн харваа байсан аж. Тэгвэл маргаашийн морин цагт УДБЭТ-т Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслолын ажиллагаа болох юм.
Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн замналтай.