Шагналын тавцанд эсэргүүцлээ илэрхийлэв...
Азийн наадмын эмэгтэйчүүдийн боксийн 60 кг-ын хагас шигшээ тоглолт өчигдөр болсон. Шагнал гардуулах мөчид тус жингийн мөнгөн медалийн төлөө БНСУ-ын боксчин Жинатай тоглоод гурван үеийн турш илүүрхсэн ч ялагдан хүрэл дээр буусан Энэтхэгийн Сарита Деви өөрийн медалийг авахаас татгалзаж, өрсөлдөгчийнхө
Мэдээллийн алба

Азийн наадмын эмэгтэйчүүдийн боксийн 60 кг-ын хагас шигшээ тоглолт өчигдөр болсон. Шагнал гардуулах мөчид тус жингийн мөнгөн медалийн төлөө БНСУ-ын боксчин Жинатай тоглоод гурван үеийн турш илүүрхсэн ч ялагдан хүрэл дээр буусан Энэтхэгийн Сарита Деви өөрийн медалийг авахаас татгалзаж, өрсөлдөгчийнхөө хүзүүнд зүүж өгөв.
Тус хүрэл медалийг Солонгосын тамирчин өөрийн энгэртээ үлдээн мөнгөн медалиа Сарита Деви-д өгсөн боловч тэрээр тамирчныг нөхөрсгөөр тэврэн үнсээд медалийг авалгүй тавцан дээр үлдээгээд гарч оджээ.
Ингээд эмэгтэйчүүдийн 60 кг-ын медальтнуудадшагнал гардуулахад танхимд цугласан олныг гайхашруулсан ялангуяа Солонгосчуудыг "шок"-нд оруулсан үйл явдал боллоо.
Финалын тоглолтод зохион байгуулагчдындэмжлэгтэй гарч ирсэн БНСУ-ын боксчин Жинаг тоглоход танхимд цугласан олон дургүйцлээ илэрхийлж Хятадын боксчинг дэмжицгээсэн юм. Хятадын боксчин Жанхуа ч илт давуу тоглож энэ жингийн алтан медаль хүртлээ.
Шагнал гардуулахад болсон үйл явдлын бичлэгийг доорх линкээр үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=PAalc75s2fE


















