Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд боллоо

Өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийсэн Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрвөн багийн нэр тодорлоо.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд боллоо
Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийсэн Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрвөн багийн нэр тодорлоо. Шөвгийн наймд ОХУ-ын шигшээ Данийг 4-0-ээр буулгаж авсан бол Канад Чехийг 5-3-аар, Швейд Словакийг 8-3-аар, АНУ-Швейцарийг 3-2-оор буулгаж аван хагас шигшээд үлдсэн.

Ингэснээр ОХУ-АНУ-ын шигшээтэй, Канад-Швейдийн шигшээтэй хагас шигшээд нүүр тулж байна. Хоккейн их гүрэн АНУ-ОХУ-ын шигшээ багуудын тоглолт мөсөн талбайн хорхойтнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энэ хоёр баг нэг хэсэгт орж хэсгийн тоглолтдоо АНУ-ын шигшээ 3-2-оор ялалт байгуулсан. Тэгвэл Оросын залуучууд хариугаа авах боломж хагас шигшээд тохиолоо.

Харин нөгөө тоглолт Канад Швейд гэсэн хүчирхэг гүрнүүдийн хооронд болно. Канадын шигшээ нутаг дээрээ аваргын цом л өргөх зорилготой байгаа бол тэдний учраа Швейдийн залуус нэг ч хожигдол хүлээлгүй хагас шигшээд хүрээд байна. Тиймээс энэ хоёр багийн тоглолт ч олны анхаарлыг зүй ёсоор татаж байв. Хагас шигшээ тоглолтууд манай цагаар өнгөрсөн шөнө болсон юм.

Хуваалцах