Шакиригийн гайхамшигтай гоолын ачаар Швейцарьчууд тоглолтыг тэнцүүлж чадлаа
15 дахь удаагийн ЕАШТ тун өрсөлдөөнтэй гал гарсан гайхалтай тоглолтуудаар дүүрэн байна
Мэдээллийн алба
15 дахь удаагийн ЕАШТ тун өрсөлдөөнтэй гал гарсан гайхалтай тоглолтуудаар дүүрэн байна. Хасагдах шатны эхний тоглолтод Швейцарь болон Польшийн шигшээ багууд учраа таарсан бөгөөд эхний үеийг Польшийн шигшээ баг 1:0 харьцаатай тэргүүлж дуусгасан юм. Харин хоёрдугаар үед Швейцарийн шигшээ довтлохоос өөр замгүй болсон учир илүү тоглолтыг үзүүлэх хэрэгтэй болоод байлаа.
Ийнхүү тоглолтын 82 дахь минутанд Швейцарийн шигшээ багийн од Шердан Шакири гайхалтай унаж татан гоол оруулж тоглолтыг 1:1 харьцаатай болгож чадлаа. Ингэснээр хоёр баг цаг сунган тоглохоор болсон юм.



















