Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шалгарвал оюутны ДАШТ-д оролцоно

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн "Спортын төв ордон"-д үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шалгарвал оюутны ДАШТ-д оролцоно
Шалгарвал оюутны ДАШТ-д оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн "Спортын төв ордон"-д үргэлжилж байна. Тэмцээнд 20 их дээд, сургууль, коллежийн 270 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер С.Энхтуяа, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар оролцож тамирчдад баяр хүргэсэн.

Тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд шалгарсан тамирчид ирэх аравдугаар сард Турк улсад болох оюутны ДАШТ-д оролцоно.

Хуваалцах