Шар айргаа соёлын өвд бүртгүүлнэ
Германы шар айраг үйлдвэрлэгчид таван зууны түүхтэй цэвэр шар айраг исгэх хуулиа хүн төрөлхтөний соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Германы шар айраг үйлдвэрлэгчид таван зууны түүхтэй цэвэр шар айраг исгэх хуулиа хүн төрөлхтөний соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.
Шар айргийг зөвхөн ус, арвай соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглан исгэх ёстой гэж заасан Райнхайтсгеботын хуулийг тэд Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн байна.
Шар айрагны арвин баялаг түүхтэй Герман оронд 1300 гаруй үйлдвэрийн 5000 гаруй нэр төрлийн пиво байдаг аж.


















