Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шарапова "BNP Paribas Open-2015"-аас хасагдав

АНУ-ын Индиан Уэллст болж буй "BNP Paribas Open-2015" тэмцээний дөрөвдүгээр тойргоос ОХУ-ын Мария Шарапова хасагдлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шарапова "BNP Paribas Open-2015"-аас хасагдав
Шарапова "BNP Paribas Open-2015"-аас хасагдав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Индиан Уэллст болж буй "BNP Paribas Open-2015" тэмцээний дөрөвдүгээр тойргоос ОХУ-ын Мария Шарапова хасагдлаа. Тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглосон Шарапова Италийн Пеннеттаг барсангүй. Дөрөвдүгээр тойрогт учраа таарсан тэдний тоглолтод 3:6, 6:3, 6:3-аар Пеннетта хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолт хоёр цаг зургаан минут үргэлжилсэн байна.

Зургаан сая 157 мянган ам.долларын шагналын сантай "2015 BNP Paribas Open" тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид оролцож байгаа. Харин ганцаарчилсан төрөлд дэлхийн топ арван теннисчнээс дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, гуравт эрэмбэлэгдсэн Румыний Симона Халеп нар шөвгийн наймд шалгарчээ.

Хуваалцах