Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шарапова Бристбэний олон улсын тэмцээний шигшээд үлдлээ

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шарапова Бристбэний олон улсын тэмцээний шигшээд үлдлээ
Шарапова Бристбэний олон улсын тэмцээний шигшээд үлдлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. "2015 Brisbane International" тэмцээний агас шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Серийн Ана Иванович нарын шилдэг теннисчид шалгарлаа. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй ОХУ-ын Мария Шарапоав Украины залуу теннисчин Елина Свитолинатай, хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн Ана Иванович АНУ-ын Лепченкотой шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.

Украины 20 настай Свитолинагийн хувьд шөвгийн наймд тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Германы Керберийг 4:6, 7:5, 6:3-ын харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.

ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Ана Иванович нарын хувьд тэмцээнээ хоёрдугаар тойргоос эхлүүлжээ.

Хуваалцах