Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шарга даага” кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

Пусаны олон улсын арваннайм дугаар кино наадмын “Азийн кино урлаг” хэсэгт сонгогдсон “Шарга даага” кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шарга даага” кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ
“Шарга даага” кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Пусаны олон улсын 18 дугаар кино наадмын “Азийн кино урлаг” хэсэгт сонгогдсон “Шарга даага” кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн энэ киноны найруулагчаар Ч.Хоролдорж ажилласан байна.

Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь “Шарга даага” бөгөөд япон зураглаачтай хамтран бүтээсэн.

Олон улсын хэмжээнд үнэлэгдээд буй энэ бүтээлд нутаг руугаа гүйсэн шарга даага болон төрсөн гэртээ идээшиж чадахгүй байгаа хүүгийн тухай өгүүлнэ.

Хуваалцах