Шарилжийг зөв тайрвал ор мөргүй устдаг
Шарилж, луулийг тайрах тохиромжтой үе нь агаарт тоосжилт дэгдэхээс урьтаж зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 1-ний хооронд эхний тайралтыг хийдэг бол, хоёр дахь тайралтыг долоодугаар сарын 15-25-ны хооронд, сүүлийн тайралтыг наймдугаар сарын 5-наас эхлэн хийхийг эрдэм шинжилгээний ажилтнуу
Мэдээллийн алба

Хүн амын дунд харшил өвчин ихсэж байгаа шалтгааныг шарилж, луулийн буруу устгал, тайралтаас үүдэлтэй гэж үзэж байна. Зөв тайрсан тохиолдолд гурван жилийн дотор ор мөргүй устдаг тухай мэргэжилтнүүд тайлбарлалаа. Хүн амын тал хувь нь суурьшсан нийслэл, газрын хөрсний доройтолд орж ихэнх хэсэг нь шарилж, луулинд баригдсан гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргаад байна. Хэдийгээр шарилж, луулийг чийг татаж, хөрс сийрэгжүүлэх эерэг нөлөөтэй гэж үздэг ч хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь жил ирэх бүр нэмэгдэх болсон байна. Тухайлбал, хотын нийт хүн амын 60 гаруй хувь нь шарилжнаас үүдэлтэй харшил өвчинд нэрвэгдэх болсон гэсэн судалгаа бий. Хот суурин газарт шарилж ихсэж байгаа шалтгаан нь буруу тайралт, устгалтай холбоотой юм байна. Шарилж, луулийг тайрах тохиромжтой үе нь агаарт тоосжилт дэгдэхээс урьтаж зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 1-ний хооронд эхний тайралтыг хийдэг бол, хоёр дахь тайралтыг долоодугаар сарын 15-25-ны хооронд, сүүлийн тайралтыг наймдугаар сарын 5-наас эхлэн хийхийг эрдэм шинжилгээний ажилтнууд зөвлөж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан н.Алтангэрэл ярьж байна.


















