"Шаркс" өрнөд бүсийн 3 дугаар байрт дэвшлээ
Үндэсний хоккейн лигийн өнөө цаг үеийн шилдэг багуудын нэг болох “Сан-Хосе Шаркс” өөрийн мөсөн талбайдаа “Аризона Койотес”-ыг хүлээн авсан байна. "Аварга загасууд" энэ өдрийн тоглолтын эхнээс маш сайн тоглолтыг үзүүлж байсан
Мэдээллийн алба

Үндэсний хоккейн лигийн өнөө цаг үеийн шилдэг багуудын нэг болох “Сан-Хосе Шаркс” өөрийн мөсөн талбайдаа “Аризона Койотес”-ыг хүлээн авсан байна. "Аварга загасууд" энэ өдрийн тоглолтын эхнээс маш сайн тоглолтыг үзүүлж байсан ч эхний гоолыг зочин баг оруулсан. Энэ удаад канад довтлогч өдгөө 21 настай Макс Доми “Аризона Койотес”-т тэргүүллийг авчирсан. Гэсэн ч тэд тоглолтыг удаан хошуучилж чадаагүй.
Сан Хосегийн хоккейчдоос 22 настай залуу довтлогч Крис Тирни тэнцээний гоолыг оруулж, тоглолтын гоолын харьцааг 1:1 болгосон. Улмаар багууд довтолгоон зонхилсон ширүүн тоглолтыг үзүүлж байсан ч үндсэн цагт өөр гоол оролгүй тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Ийнхүү тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдвэрлэхээр болсон юм. Энэ үед “Сан-Хосе Шаркс”-тай дахин 8 жилийн гэрээ байгуулаад байгаа багийн шилдэг хамгаалагч Брент Бернс хожлын шайбыг оруулж чадсан байна. 31 настай канад залуу шинэ улирал эхлээд 9 гоол оруулж, 12 гоолын дамжуулалт өгөөд байна. Харин баг нь 23 тоглолтоос 13 хожсон амжилтаараа 27 оноотой өрнөд бүсийн 3-р байрт бичигдэж эхэллээ.


















