Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шашин, Урлагийн цэнгүүн болно

“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “Буян, заяа дэлгэрэхүй” шашин, урлагийн цэнгүүн нь монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө, мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шашин, Урлагийн цэнгүүн болно
Шашин, Урлагийн цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “Буян, заяа дэлгэрэхүй” шашин, урлагийн цэнгүүн нь монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө, мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм.

“Монгол шүтээн” төвийн тэргүүн, эш Төмөр сүсэгтэн олноо зориулж “Амьдралын таван мөн чанарыг дагахуй”, “Гурван галын эрдэмд суралцахуй“, ”Сүр, Сүнс, Сүлд гурвын хамаатал”-ын тухай сургааль айлдахын зэрэгцээ дуу хөгжим, урлагийн тоглолттой.

Цэнгүүн намрын дунд сарын шинийн 25 буюу энэ сарын 18-ны өдрийн 15:00 цагт Төмөр замын дуу бүжгийн чуулгын концертын танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Хуваалцах