Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатар "Цагаан олимп"-д багтсангүй

Дэлхийн хэмжээний спорт болох шатрыг оюуны спортын хэмжээнд дээдэлдэг юм. Тэгвэл уг спортыг хүн төрөлхтний эв нэгдлийн дээд болсон олимпийн спортын хөтөлбөрт багтаахаар шатрын спортын зүтгэлтнүүд ажиллаж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатар "Цагаан олимп"-д багтсангүй
Шатар "Цагаан олимп"-д багтсангүй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэмжээний спорт болох шатрыг оюуны спортын хэмжээнд дээдэлдэг юм. Тэгвэл уг спортыг хүн төрөлхтний эв нэгдлийн дээд болсон олимпийн спортын хөтөлбөрт багтаахаар шатрын спортын зүтгэлтнүүд ажиллаж байна.

Монте-Карлод болсон Олон улсын олимпийн хорооны /OIC/ гишүүдийн хурлаар шатрыг өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт оруулахыг дэмжсэнгүй. "Цагаан олимп"-ийн хөтөлбөрт багтахын тулд цас юм уу, мөсөн дээр тоглодог спорт байх ёстой гэж хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь үзсэний улмаас дээрх шийдвэрийг гаргажээ.

Гэвч FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов "Бүх зүйл ингээд дуусчихгүй. Шатрын спортыг олимпийн наадмын хөтөлбөрт багтаахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ" гэсэн байна.

Хуваалцах