Шатарчдын чансааг шинээр эрэмбэллээ
Олон улсын шатрын холбооноос оны эхний өдөр гишүүн улс орнуудынхаа оюунлаг тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ.
Мэдээллийн алба

Олон улсын шатрын холбооноос оны эхний өдөр гишүүн улс орнуудынхаа оюунлаг тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ.
Монголын эрэгтэй шатарчдыг Баянхонгор аймгийн харъяат “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин их мастер Цэгмэдийн Батчулуун 2529 оноогоор тэргүүлжээ.
Эмэгтэйчүүдийг Завхан аймгийн харъяат “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын мастер Б.Мөнгөнтуул 2438 онооны чансаагаар тэргүүлж байна. Их мастер Б.Мөнгөнтуул Монгол улсын “Шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.


















