Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатарчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж буй тус тэмцээний стандарт төрлийн ес дэх өргийн тоглолт өнөөдөр болж, нас бүрийн медальтнууд тодорно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатарчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ
Шатарчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнд тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин өрсөлдөж байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж буй тус тэмцээний стандарт төрлийн ес дэх өргийн тоглолт өнөөдөр болж, нас бүрийн медальтнууд тодорно.

Тэмцээн найм, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд болж буй агаад блиц, рапид төрлийн тэмцээнд манай тамирчид өндөр амжилтыг үзүүлж, 36 медаль хүртсэн. Тодруулбал, манай улсаас Азийн аварга 13 төрөөд байна.

Тэмцээний хаалтын ажиллагаа 16:00 цагт болно.

Хуваалцах