Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатарчин эгч, дүүс АНУ-д хошуучилжээ

Чансаагаараа зургаан ангиллаар явагдсан уг тэмцээнд Монголоос 10 шатарчин оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатарчин эгч, дүүс АНУ-д хошуучилжээ
Шатарчин эгч, дүүс АНУ-д хошуучилжээ. Зураг: МҮОНРТ

Манай өсвөрийн шатарчин эгч дүү гурав болох Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул нар энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олон улсын шатрын “Лос Анжелес Опен” тэмцээнд тэргүүлжээ.

Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцсон байна. Харин тэдний аав МШХ ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү уг олон улсын тэмцээний сонирхогчдын ангилалд хоёрдугаар байранд оржээ.

Тэмцээний өндөр чансаатай буюу 2050 дээш чансаатай шатарчдын ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од хоёрдугаар байр, 2050 доош чансаатай шатарчдын ангилалд Н.Цогзолмаа гуравдугаар байр, 1850 доош чансаатай шатарчдын ангилалд Спортын дэд мастер Д.Хонгорзул нэгдүгээр байр, 1450 доош чансаатай шатарчдын ангилалд Д.Монголжин нэгдүгээр байр, 1200 доош чансаатай шатарчдын ангилалд Г.Даваахүү хоёрдугаар байр тус тус эзэлжээ.

Хуваалцах