Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатарчин сурагчид маргааш эх орноосоо мордоно

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын дөрөвний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатарчин сурагчид маргааш эх орноосоо мордоно
Шатарчин сурагчид маргааш эх орноосоо мордоно. Зураг: МҮОНРТ

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын дөрөвний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Батболд ахлагчтай, ФМастер Н.Төвсанаа, спортын дэд мастер Ч.Баттүвшин дасгалжуулагчийн удирдлагад зургаан тамирчин оролцох юм. Баг тамирчид маргааш эх орноосоо мордох аж.

Сурагчдын ДАШТ-д оролцох шатарчид:

1. Батсайхан ЭНХСАРАН (7 нас охид)
2. Лхагважамц ОЧИРБАТ (7 нас хөвгүүд)
3. Батдэлгэр ОДГЭРЭЛ (7 нас хөвгүүд)
4. Ганганбарс МАРАЛГУА (8-9 нас охид)
5. Болдбаатар АЛТАНТУЯА (8-9 нас охид)
6. Дамбасүрэн БАТСҮРЭН (10-11 нас хөвгүүд) нарын тамирчид дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Хуваалцах