Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ. Зураг: МҮОНРТ

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ.

Эрэгтэйчүүд Венесуэлийн багийг 2.5:1.5-аар буулган авч, нэгэн ганган ялалт байгууллаа.

825278446_1130096366366557_5265149666186052472_n

Багийн лидер С.Билгүүн хожигдсон ч 2 болон 3 дугаар ширээнд суусан олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин нар найдвартай байв. Харин 4-р ширээнд олон улсын мастер Х.Итгэлт эвийн гэрээ байгуулснаар хожил манай талд шилжиж, чухал оноо авлаа. Ингэснээо 6 хожил, 3 хожигдолтойгоор хүснэгтийн 42 дугаар байр руу дэвшив. Манай шатарчид Австрийн багтай хүч үзнэ.

825329571_2849734008724710_3302765145601711326_n

Тэгвэл эмэгтэйчүүд дэлхийн шилдгүүдээр хүч зузаатгасан, чансаа өндөртэй Казахстаны шигшээ багтай маш өрнүүн бөгөөд ширүүн өрсөлдөөн гаргалаа.

Ширээ тус бүр дээр манай тамирчид эцсийн мөчийг хүртэл маш дайчин, ухаалаг тоглолт үзүүлж, 2:2-оор тэнцлээ.

Харин олон улсыр мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул нар хожигдлоо.

Хуваалцах