Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын аваргууд тодорлоо

Монгол Улсын Гадаад хэргийн ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан шатрын тэмцээн өнгөрсөн 7 хоногийн Баасан, Бямба гарагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын аваргууд тодорлоо
Шатрын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад хэргийн ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан шатрын тэмцээн өнгөрсөн 7 хоногийн Баасан, Бямба гарагт боллоо.

Тэмцээнд 2000-аас дээш чансаатай 57 шатарчин өөр хоорондоо ухаанаа уралдууллаа.

Шатрын тамирчид Щвейцарь системээр найман өрөг тогложээ. ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр бусдыгаа 7 оноогоор хошуучлан түрүүлсэн байна. Харин удаах байранд Их мастер Д.Шаравдорж ижил оноогоор удаалсан бол ФИДЕ мастер М.Гүнбаяр 6.5 оноогоор гутгаар байр эзэлжээ. Түүнчлэн шагналт байрыг Их мастер Т.Батчимэг, ФИДЕ мастер Ж.Лхагваа нар хүртлээ.

Дашрамд өгүүлэхэд тус тэмцээнд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн шатарчид уригдан оролцсон байна.

Түлхүүр үг:шатар
Хуваалцах