Шатрын аваргыг тодруулна
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-нд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Одоогоор тэмцээний эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчны нэр эцсийн байдлаар тодроод байна.
Мэдээллийн алба

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-13-ны хооронд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Одоогоор тэмцээний эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчны нэр эцсийн байдлаар тодроод байна.
Улсын аваргад оролцож байгаа шатарчдаас их мастер Б.Хатанбаатар хамгийн олон буюу 23 дахь удаагаа шигшээд шалгаран өрсөлдөнө. Тэгвэл эрэгтэйчүүдээс Ү.Агьбилэг, Э.Энхнар, эмэгтэйчүүдээс С.Жаргалмаа, Ү.Үүрийнтуяа нар насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээд анх удаа оролцох гэж байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, олон улсын мастер Г.Мөнхгал, Б.Мөнгөнтуул, Н.Баттулга, ФИДЕ мастер М.Гүнбаяр, У.Насанжаргал, Э.Энхнар, Д.Эрхэмбаяр, спортын мастер О.Батзориг, дэд мастер Ү.Агьбилэг, Б.Өлзийбаяр нар өрсөлдөх гэнэ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, С.Отгонжаргал, Ц.Мөнхчулуун, Б.Янжинлхам, спортын мастер Б.Баярмаа, С.Сарантунгалаг, Я.Батзаяа, Э.Хулан, Ө.Нямтуяа, дэд мастер Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар оролцохоор шалгарчээ.


















