Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын Дэлхийн аварга Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй тоглов

Шатрын Дэлхийн аварга найман настай Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй зэрэг тоглолт зохиох ам урилга ирүүлсэн юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын Дэлхийн аварга Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй тоглов
Шатрын Дэлхийн аварга Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй тоглов. Зураг: МҮОНРТ

Шатрын Дэлхийн аварга найман настай Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй зэрэг тоглолт зохиох ам урилга ирүүлсэн юм. Урилгыг МҮБХ-ны удирдлага, бөхийн хамт олон талархалтай хүлээн авч өнгөрөгч бямба гарагт Монгол бөхийн өргөөнд тоглоцгоов.

Е.Төгстөмөр хүүтэй Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн заан Д.Пүрэвжав, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын засуул И.Болдбаатар, ахмад сэтгүүлч Ш.Мягмар нарын “Бөхийн бүлийнхэн” шатраар өрсөлдсөн юм. “Бөхчүүд, бөхийн бүлийнхэн” бэлтгэл чамгүйгээ илтгэн дор бүртээ уран нүүдэлч, ухаан зарсан тоглолт үзүүлсэн бөгөөд дэд тэргүүн Д.Данзан даамай хүчтэй шатарчаа харуулж тэнцсэн юм. Энэхүү тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар үг хэлсэн нь тоглолтыг улам ч төгс төгөлдөр, сонирхолтой болгов.

Хуваалцах