Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачилгаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “Зэрэг тоглох өдөрлөг”-ийг зохион байгуулахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно
Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно. Зураг: МҮОНРТ

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачилгаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “Зэрэг тоглох өдөрлөг”-ийг зохион байгуулахаар боллоо.

Шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөг нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

“Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр наймдугаар сарын 20-нд буюу энэ бямба гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглоно.

Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй…

Эх сурвалж: ugluu.mn

Хуваалцах