Шатрын их мастер А.Энхтуулын шавь АНУ-д түрүүлжээ
Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.
Мэдээллийн алба

Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг Олон улсын шатрын их мастер А.Энхтуулын шавь Г.Тэнүүн АНУ-ын Иллинойс мужид зохион байгуулсан 37 дахь удаагийн “Tim Just Winter Open” тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.
Тэрбээр багштайгаа онлайнаар хичээллэдэг аж.
Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.
Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг их мастер бүсгүй одоо "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.


















