Шатрын их мастерын болзлыг 19 настай Б.Номин-Эрдэнэ биелүүлжээ
Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа тэмцээнд оролцож эхэлжээ. 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн байна.
Мэдээллийн алба

Монголын шатрын спортын түүхэнд дахин нэгэн түүхэн амжилт бичигдсэн нь 19 настай Б.Номин-Эрдэнэ боллоо.
Тэрбээр шатрын ертөнцийн хамгийн том цол их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна.
Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа тэмцээнд оролцож эхэлжээ. 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн байна.
Монголын эмэгтэй шатарчдын дунд анхдагч амжилтын эзэн болсон Д.Номин-Эрдэнэ өдгөө Унгар Улсад гэр бүлийн хамт амьдардаг аж.
Монголын шатарчдаас их мастер цолонд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер/, эмэгтэй их мастер цолонд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа нар хүрээд байна.


















