Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын УАШТ-ийг их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн Хан-Уул дүүрэг дэх Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж байна

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын УАШТ-ийг их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна
Шатрын УАШТ-ийг их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн Хан-Уул дүүрэг дэх Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-50 насны шатарчид оюун ухаанаа сорьж байна.

Эрэгтэйчүүдийг долоон өргийн дараах байдлаар их мастер Ц.Батчулуун 5.5 оноогоор тэргүүлж, олон улсын мастер С.Билгүүн, их мастер Б.Хатанбаатар, Олон улсын мастер Н.Баттулга нар 4.5 оноогоор удаалж байна.

Эмэгтэйчүүдийг зургаан өргийн дараах байдлаар Б.Анхчимэг, Д.Янжиндулам таван оноогоор тэргүүлж байгаа бол Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул нар 4.0 оноогоор удаалж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр тамирчид амарч маргааш эрэгтэй 8-9, эмэгтэй 7-8-р өргийн тоглолтууд болох юм. Тус тэмцээн Мал аж ахуйн хүрээлэн дээр болж байгаа бөгөөд аваргууд энэ сарын 26-нд тодорно.

Тэмцээний тоглолтын хуваарийг танилцуулья:

IV.23 /Пүрэв гариг/
09:00-13:00 Эрэгтэй 8-р өрөг, Эмэгтэй 7-р өрөг
15:00-19:00 Эрэгтэй 9-р өрөг, Эмэгтэй 8-р өрөг

IV.24 /Баасан гариг/
09:00-13:00 Эрэгтэй 10-р өрөг, Эмэгтэй 9-р өрөг

IV.25 /Бямба гариг/
09:00-13:00 Эрэгтэй 11-р өрөг, Эмэгтэй 10-р өрөг
15:00-19:00 Эрэгтэй 12-р өрөг,

IV.26 /Ням гариг/
09:00-13:00 Эрэгтэй 13-р өрөг, Эмэгтэй 11-р өрөг
13:00-14:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа


Хуваалцах