Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний аваргууд тодорлоо

Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний аваргууд тодорлоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний аваргууд тодорлоо
Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Шатрын эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн энэ сарын 17-19-нд боллоо. Тус тэмцээнд чансаагаар эрэгтэй 2100-ээс доош чансаатай, эмэгтэй 1800-аас доош чансаатай шатарчин өрсөлдсөнөөс эрэгтэй эхний 30, эмэгтэй 20 байрт шалгарсан шатарчид дараагийн хагас шигшээ шатанд оролцох эрхтэй болсон юм.

Тус тэмцээний эрэгтэй ангилалд А.Золжаргал /Орхон/ түрүүлж, Ц.Алтанбаяр /Их мастер/ мөнгө, Э.Азжаргал /Хан-Алтай/ хүрэл медаль хүртэж, Э.Энх-Од /Сүхбаатар/, Г.Сүхбат /Төв/ нар удааллаа. Харин эмэгтэй ангилалд М.Цэцэнбилэг /Дагшаахүү/ түрүүлж, Б.Анужин /Монгени/ мөнгө, Э.Маргадгуа /Төв клуб/ хүрэл медаль хүртсэн бол Э.Энхрий /Өмнөговь, МХО/, Х.Урангоо /Дорнод/ нар тусгай байрт шалгарсан юм.

Хуваалцах