Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шави "Барселона"-д гэрээний хугацаагаа дуустал тоглоно

Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клубын хагас хамгаалагч Шави гэрээгээ дуустал багтаа үлдэхээр шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шави "Барселона"-д гэрээний хугацаагаа дуустал тоглоно
Шави "Барселона"-д гэрээний хугацаагаа дуустал тоглоно. Зураг: МҮОНРТ

Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клубын хагас хамгаалагч Шави гэрээгээ дуустал багтаа үлдэхээр шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Каталоны багийн захирал Альберт Солер өдгөө 35 настай ахмад тоглогчийн төлөөлөгч Иван Корретхойтай уулзаж, энэ талаар ярилцсан байна.

Шавигийн “Барса”-тай байгуулсан гэрээ 2016 оны зун дуусах бөгөөд тэрбээр гэрээгээ дуустал багтаа байх аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Шави Катарын “Аль-Садд” багийн удирдлагатай очиж уулзсан бөгөөд түүнд жилийн 10 сая еврогийн цалин санал болгосон юм.

Хуваалцах