Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Sheila Brobio: Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ

Европын орнуудыг уран бүтээлээрээ байлдан дагуулаад буй “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн гишүүд Каммури далайн хар салхинд өртсөн Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгажээ. Энэ талаар Sheila Brobio хэмээх филиппин бүсгүй “The Hu” хамтлагийн олон улсын фэнүүдийн фэйсбүүк группт нийтэлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Sheila Brobio: Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ
Sheila Brobio: Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ. Зураг: МҮОНРТ

Европын орнуудыг уран бүтээлээрээ байлдан дагуулаад буй “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн гишүүд Каммури далайн хар салхинд өртсөн Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгажээ. Энэ талаар Sheila Brobio хэмээх филиппин бүсгүй “The Hu” хамтлагийн олон улсын фэнүүдийн фэйсбүүк группт нийтэлсэн байна.

Тэрбээр “Энэ мэдээллийг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Бид Каммури хар салхинд сүйдэж хүнд хэцүү байхад “Хү” хамтлагийн хамт олон бидэнд тусламжийн гараа сунгасан. Тус хамтлагийн сайхан сэтгэлтэй хоёр гишүүнээс тусламж хүлээн авсандаа маш их баяртай байна. Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ. Бид болон орон нутгийн найман гэр бүлийн зүгээс та нартаа Зул сарын баярын мэнд хүргэе. Бид 21 хоног цахилгаангүй байсны эцэст одоо тог, цахилгаантай болсон” гэжээ.

Хуваалцах