Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Щелкунчик” амралтын өдрүүдээр тоглогдоно

УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүрийн 12-р сард П.И.Чайковскийн “Щелкунчик” балетийг тоглодог уламжлалтай.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Щелкунчик”  амралтын өдрүүдээр тоглогдоно
“Щелкунчик” амралтын өдрүүдээр тоглогдоно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүрийн 12 сард П.И.Чайковскийн “Щелкунчик” балетийг тоглодог уламжлалтай.

Тэгвэл сонгодог урлагийг шимтэн үзэгч хүн бүхний сэтгэлд “Цөмөөхэй” нэрээрээ хоногшсон уг балет энэ амралтын өдрүүдэд тайзнаа амилах аж. Сонирхуулахад, 1892 онд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн туурвисан “Цөмөөхэй” үлгэрээс сэдэвлэн уг балетийн хөгжмийг бичсэн гэдэг.

Тайзнаа анх амилсан цагаасаа олны талархлыг хүлээсээр ирсэн “Щелкунчик” балетийг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай юм.

Түлхүүр үг:“Щелкунчик” амралтын өдрүүдээр тоглогдоно
Хуваалцах