Шерлок Холмсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Английн нэрт зохиолч Артур Конан Дойлын амьдарч байсан Портсмут хотод түүний зохиолын гол баатар мөрдөгч Шерлок Холмсын сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэжээ. Эндхийн чимэглэл, аттракционыг нэрт мөрдөгчийн тухай зохиолуудын үйл явдлаас сэдэвлэн бүтээхэд нийтдээ 25 сая фунт стерлин
Мэдээллийн алба

Английн нэрт зохиолч Артур Конан Дойлын амьдарч байсан Портсмут хотод түүний зохиолын гол баатар мөрдөгч Шерлок Холмсын сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэжээ.
Эндхийн чимэглэл, аттракционыг нэрт мөрдөгчийн тухай зохиолуудын үйл явдлаас сэдэвлэн бүтээхэд нийтдээ 25 сая фунт стерлинг зарцуулах юм.
Зохиолч Артур Конан Дойлын мөрдөгч Шерлок Холмсын тухай өгүүллэг хамгийн анх 1887 онд гарснаас хойш цуврал болон гарч тэр дороо олны унших хамгийн дуртай зохиол болсон бол өнөө үеийнхэн “Шерлок Холмс, доктор Ватсоны адал явдал” гэсэн олон кино хийж дэлгэцнээ гаргасан юм.


















