Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 8-ны үдээс өмнө Бээжин хотоос тусгай онгоцоор мордлоо. Тэрбээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар тус улсад айлчлах гэж байна.
Мэдээллийн алба

Айлчлалын бүрэлдэхүүнд Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И болон бусад албаны төлөөлөгч багтжээ.
Энэ удаагийн айлчлал нь БНХАУ, БНАСАУ-ын улс төр, дипломат харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.