Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шидэт бөмбөг” футзалны тэмцээн үргэлжилж байна

Футзалны “Шидэт бөмбөг” тэмцээн болж байна. Тус тэмцээн хоёр насны ангиллаар зохиогдож буй. Энэ тэмцээн удахгүй эхлэх талбайн тэмцээнүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой юм. Тус тэмцээнийг дэлхийн хөлбөмбөгийн холбоо, БШУЯ, ССАЖЯ хамтран ерөнхий боловсролын сурагчдын дунд явуулж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шидэт бөмбөг” футзалны тэмцээн үргэлжилж байна
“Шидэт бөмбөг” футзалны тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Футзалны “Шидэт бөмбөг” тэмцээн болж байна. Тус тэмцээн хоёр насны ангиллаар зохиогдож буй. Энэ тэмцээн удахгүй эхлэх талбайн тэмцээнүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой юм.

Тус тэмцээнийг дэлхийн хөлбөмбөгийн холбоо, БШУЯ, ССАЖЯ хамтран ерөнхий боловсролын сурагчдын дунд явуулж байна.

Хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд юун түрүүнд суурийг нь хөгжүүлэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд хэлдэг бөгөөд 12, 14 гэсэн хоёр насны ангиллаар явагдана.

Тэмцээний хагас шигшээ тоглолт энэ пүрэв гарагт болох бол аваргын төлөөх тоглолтууд баасан гарагт үргэлжилнэ.

Улаанбаатар хотыг төлөөлж Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүргийн багачууд оролцох бол орон нутгийг төлөөлж Дархан, Эрдэнэт, Булган, Хэнтий аймгийн багууд оролцож байна.

Хуваалцах