Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн тэмцээнд "Дорнод НАА", "ДБЭХС- Эрчим баг", "Техникийн цогц шийдэл", "Турк стиль", "Шинэ хөгжил" гэсэн 5 баг оролцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ
"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ. Зураг: МҮОНРТ

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн тэмцээнд "Дорнод НАА", "ДБЭХС- Эрчим баг", "Техникийн цогц шийдэл", "Турк стиль", "Шинэ хөгжил" гэсэн 5 баг оролцсон. "Шидэт бөмбөг" лигийн тэмцээний 2 тойргийн дүнгээр урьдчилсан тоглолтыг "Турк стиль" баг тэргүүлж, "ДБЭХС-Эрчим" баг удаалсан бол "Техникийн цогц шийдэл-TCS", "Дорнод НАА" багууд 3, 4 дүгээр байраар хагас шигшээ тоглолтод шалгарч үлдсэн юм.

Хагас шигшээ тоглолтод "Турк стиль" баг "Дорнод НАА" багтай, "ДБЭХС-Эрчим" баг "Техникийн цогц шийдэл-TCS" багтай дараалсан хоёр тоглолт хийж, хожил 1:1 болсон тохиолдолд гурав дахь тоглолтыг явуулж аль хожсон баг нь шигшээ тоглолтод шалгаран үлдэх юм. Хагас шигшээгийн эхний өдөр болсон тоглолтод Дорнод нийтийн аж ахуй баг "Турк стиль" багийг 3:0-ээр хожсон бол "Техникийн цогц шийдэл" баг "ДБЭХС-Эрчим" багийг мөн 3:0-ээр хожсон юм.

"Шидэт бөмбөг" 2-р лигийн эхний тоглолтууд ДБЭХС компанийн спорт зааланд явагдаж байсан бол хагас шигшээ тоглолтууд аймгийн БТСГ-ын зааланд лхагва, баасан гарагт 18:00 цагаас болох юм.

Б.Отгонбавуу

Хуваалцах