Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Шигшээ шатны тоглолт өнөөдрөөс эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/4 шигшээ шатны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшээ шатны тоглолт өнөөдрөөс эхэлнэ
Шигшээ шатны тоглолт өнөөдрөөс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/4 шигшээ шатны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Тухайлбал өнөөдөр “Атлетик 220” болон “Хоромхон” баг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 19:00 цагаас тоглоно. Дээрх хоёр баг Мазала дээд лигийн хүрээнд арванхоёрдугаар тойрогт учраа таарч эхний хагаст “Хоромхон” эн тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн ч эцэстээ “Атлетик 220” 9:3-ын харьцаатай тэргүүлсэн билээ.

Харин 2019 оны Эмэгтэйчүүдийн лигийн тоглолтууд МХБХ-ны ногоон талбайд үргэлжлэн явагдсаар байна. Тухайлбал, өнөөдөр “Шинэ яармаг” болон “Монголын тэмүүлэл” тоглох бол “Дэрэн” багийн эсрэг “Хад” гэсэн хоёр тоглолт болох юм.

Хуваалцах