Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш болно

“Шидэт бөмбөг” волейболын лиг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш болно
Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш болно. Зураг: МҮОНРТ

“Шидэт бөмбөг” волейболын лиг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн 2-р лиг 2016 оны 11-р сарын 25-наас таван багийн ширүүхэн өрсөлдөөнөөр эхлэн одоогийн байдлаар шигшээ тоглолтууд явагдаж байна.

Шигшээ тоглолтын эхний тоглолтууд өчигдөр аймгийн БТСГ-т явагдлаа.

Аваргын алтан медалийн төлөө Техникийн цогц шийдэл - “TCS”, “Дорнод НАА” багууд эхнийхээ тоглолтыг хийж “Дорнод НАА” баг 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан. Харин хүрэл медалийн төлөө “Турк стиль”, ДБЭХС-ТӨХК-ийн “Эрчим” багуудын хооронд өрнөж, “Эрчим” баг туршлагатай баг гэдгээ баталж өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж шигшээ тоглолтын эхнийхээ хожлыг авлаа.

Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт маргааш буюу баасан гарагт 18:00 цагаас Дорнод аймгийн БТСГ-т явагдана. Хэрэв шийдвэрлэх тоглолтод багуудын хожил 1:1 болсон тохиолдолд нэмэлт нэг тоглолтыг хийж түрүүлж хожсон баг нь медалиа энгэртээ зүүнэ.

Б.Отгонбавуу

Хуваалцах