Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шигшээд өрсөлдөх даамчид ирэх ням гарагт тодорно

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн "Бадмаараг" төв дээр болж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшээд өрсөлдөх даамчид ирэх ням гарагт тодорно
Шигшээд өрсөлдөх даамчид ирэх ням гарагт тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн "Бадмаараг" төв дээр болж байна. Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байна.

Энэ жилийн 100 буудалт даамын УАШТ-нд Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын их мастерууд, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна.

Тэмцээний эхний хоёр тойргийн тоглолт өчигдөр болсон. Өнөөдөр тамирчид гурван өрөг тоглох юм. Тэмцээний сүүлийн есдүгээр өрөг ирэх ням гарагт болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх есөн даамчин тодорно. Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх гуравдугаар сард болно.

Хуваалцах