Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8" уралдаан Хүй долоон худагт болно

Гурван жил тутамд болдог тус уралдаанд уяачид азарга, их насны морьдоо уралдуулах бөгөөд энэ үеэр морин циркийн үзүүлбэр, сайхан хос морьтон шалгаруулах, гийгооо, марзай гэх мэт улсын уралдаан болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8" уралдаан Хүй долоон худагт болно
Шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8" уралдаан Хүй долоон худагт болно. Зураг: МҮОНРТ

ММСУХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8", Монгол туургатны морьтны өв соёлын наадам энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт болно.

Гурван жил тутамд болдог тус уралдаанд уяачид азарга, их насны морьдоо уралдуулах бөгөөд энэ үеэр морин циркийн үзүүлбэр, сайхан хос морьтон шалгаруулах, гийгооо, марзай гэх мэт улсын уралдаан болох аж.

Үүний өмнөх буюу “Их хурд-7” уралдаан Хүй долоон худагт болоход ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харвааны тэмцээн болж байсан билээ.

Харин “Их хурд-6” уралдаан Өвөрхангай аймгийн Хархоринд болж байв.

Хуваалцах