Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шийдвэрлэх тулаан маргааш эхэлнэ

Манай улсын тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар одоогоор хүрэл медалийн болзол хангаад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шийдвэрлэх тулаан маргааш эхэлнэ
Шийдвэрлэх тулаан маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн энэ сарын 25-ны өдөр эхэлсэн билээ. Манай улсын тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар одоогоор хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд маргааш финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанаа хийнэ. Г.Ган-Эрдэнийн хувьд Узбекистаны Х.Дусматовтой, Б.Чинзориг Киргизистаны Е.Сакеновтой, Н.Шинэбаяр Kазахстаны З.Алимханулитай, Д.Отгондалай Японы Д.Наримацүтай, Б.Түвшинбат Тайландын С.Ардеетэй тулалдана.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрх шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид “Рио-2016”-г зорих эрхийн төлөө өрсөлдөнө.

Хуваалцах