Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг анчин бүргэдийг 2000 доллараар шагнана

10-р сарын 3-6-ны хооронд Олон улсын бүргэдийн баяр Казахстаны нийслэл Астанад болно. Баярт БНХАУ, Кыргыз, Чех тэргүүтэй арав гаруй орны 70 орчим бүргэд сургагч, бүргэдийнхээ хамт оролцох юм. Наадмын үеэр казах үндэсний тоглоом наадгай, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд ан хийхдэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг анчин бүргэдийг 2000 доллараар шагнана
Шилдэг анчин бүргэдийг 2000 доллараар шагнана. Зураг: МҮОНРТ

10-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын бүргэдийн баяр Казахстаны нийслэл Астанад болно. Баярт БНХАУ, Кыргыз, Чех тэргүүтэй арав гаруй орны 70 орчим бүргэд сургагч, бүргэдийнхээ хамт оролцох юм. Наадмын үеэр казах үндэсний тоглоом наадгай, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд ан хийхдээ хамгийн гарамгай бүргэдийг шалгаруулж, 2000 ам.доллараар шагнах аж.

Зохион байгуулагчид Баян-Өлгий аймгийн арван бүргэд сургагчийг уг наадамд оролцох урилга ирүүлжээ. Тэд ирэх ирэх амралтын өдрүүдэд Казахстаныг зорино.

Түлхүүр үг:Бүргэд
Хуваалцах