Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг бүргэдчид чууллаа

Уг баярын үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулсан юм. Мөн бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан, ан бариулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулсан юм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг бүргэдчид чууллаа
Шилдэг бүргэдчид чууллаа. Зураг: МҮОНРТ

Казах түмний уламжлалт Наурызын баярыг угтан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" Жаргалантын аманд орших "Чингисийн хүрээ" жуулчны баазад 500 гаруй хүн оролцсон байна.

Баярыг нээж ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, УИХ-ын гишүүн А.Бакей, ГХ-ын сайд Л.Болд зэрэг албаны хүмүүс нээж үг хэлсэн бөгөөд М.Түмэнжаргал дэд сайд шилдэг сайн бүргэдчидийг салбарын жуух бичгээр шагнасан юм.

Уг баярын үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулсан юм. Мөн бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан, ан бариулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулсан юм.

Бүргэдийн баярыг ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Бүргэдчидийн холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Хуваалцах