Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн үргэлжилж байна
Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ.
Мэдээллийн алба

Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд 100 гаруй зураачийн 161 бүтээл ирсэн байна. Оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн 11 сарын 28-наас 12 сарын 9 хүртэл зохион байгуулагдана. Харин Б. Сайханбаярын “ИРЭХ ЦАГ-18” бие даасан үзэсгэлэн
энэ сарын 9-нээс эхэлнэ. Түүний у
ран зураг болон инстолляцын бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдэх юм. Б.Сайханбаярын уран зургууд өнгөц харахад цөөн өнгөтэй, хийсвэр дүрслэлтэй мэт боловч, биднийг хүрээлэх “саарал” амьдралыг эерэгээр харах гэсэн уран бүтээлчийн өөдрөг хүслийг илэрхийлдэг байна.


















