Шилдэг даамчдыг Ц.Хашчулуун өнгөллөө
“Алтан хүү” клубаас зохион байгуулсан чансаа өндөр даамчдын “Final-2016” тэмцээн таван өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

“Алтан хүү” клубаас зохион байгуулсан чансаа өндөр даамчдын “Final-2016” тэмцээн таван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ онд блиц, рапид, 64 буудалт даамын төрлүүдээр улсын аварга цолыг хүртсэн ДДХМ Ц.Хашчулуун оны төгсгөлийн тэмцээнд боломжит 26 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүллээ.
Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийн хувьд эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлийн долоон тавилынхаа зургаад нь өрсөлдөгчидтэйгөө оноо хувааж, 18 оноогоор удааллаа.
Хүрэл медалийг ДДХМ Ц.Отгонбилэг мөн 18 оноогоор хүртэж, их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар “айрагдсан” юм. Тэмцээнд оролцсон тамирчид 40-350 мянган төгрөгийн шагнал хүртлээ.



















