Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг дөрвөн баг өнөөдөр тоглоно

Үндэсний лигийн хоёрдугаар шат буюу шилдэг дөрвөн багийн тоглолт өнөөдөр 18:00 цагт МҮЭСТО-д болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг дөрвөн баг өнөөдөр тоглоно
Шилдэг дөрвөн баг өнөөдөр тоглоно. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн дэд хэсгийн плей-оффын эхний шат өнгөрсөн даваа гарагт өндөрлөлөө. Үндэсний лигийн плей-оффын эхний шатны сүүлийн тоглолт “Эрдэнэт залгамж” болон “Дорнод маршал” багийн хооронд боллоо.

Эргэн сануулахад, хоёр багийн цувралын дүн 1-1 болж тэнцээд байсан юм. Ийн хожсон баг нь дараагийн шатанд шалгарах чухал тоглолтод “Эрдэнэт залгамж” баг 85-78 харьцаатай ялалт байгуулж, шилдэг дөрөвт үлдлээ.

Тэд дараагийн тоглолтод Баянгол дүүргийн багтай тоглох бол шилдэг дөрвөн багийн ээлжит тоглолт “Налайх Бизон” болон Хэнтий ЭБЭГ багийн хооронд явагдана.

Үндэсний лигийн хоёрдугаар шат буюу шилдэг дөрвөн багийн тоглолт өнөөдөр 18:00 цагт МҮЭСТО-д болно.

Хуваалцах