Шилдэг дууны эзэд Төв аймагт тодорно
Сүүлийн шатны шалгаруулалтад нийт 20 дуу дуулагдах бөгөөд мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрад дууны төрөлд тус бүрт эхний гурван бүтээлийг шилдэгээр тодруулж зохион байгуулагчдын шагнал, шилдэгийн шилдэгээр шалгарсан нэг дууны бүтээлд уралдааны гранпри шагнал болох гурван сая төгрөг олгох юм.
Мэдээллийн алба

33 дахь жилдээ зохион байгуулагдаж буй оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын сүүлийн шатны шалгаруулалт буюу шилдэг бүтээлийн тоглолт энэ сарын 14- нд Төв аймгийн Монгол туургатан театрт болно.
Сүүлийн шатны шалгаруулалтад нийт 20 дуу дуулагдах бөгөөд мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрад дууны төрөлд тус бүрт эхний гурван бүтээлийг шилдэгээр тодруулж зохион байгуулагчдын шагнал, шилдэгийн шилдэгээр шалгарсан нэг дууны бүтээлд уралдааны гранпри шагнал болох гурван сая төгрөг олгох юм.

Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулагчаар Төв аймгийн ЗДТГ, МҮОНРТ ажиллаж байна.


















