Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ

Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ
Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ. Зураг: МҮОНРТ

Казахтсан Улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ үргэлжилж байна.

Өчигдөр манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, Ц.Намуунцэцэг болон Б.Болортуяа нарын бөхчүүд барилдсан. Бөхчүүдээс 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Энэтхэгийн бөхийг 10-3 харьцаатай хожоод дараагийн шатанд АНУ-ын бөхөд 2-13 харьцаатай хожигдсон.

Гэхдээ манай бөхийг ялсан Америк бөх хэсгийн аваргын төлөө Туркийн бөхийг ялснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарч ирсэн. Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанд Киргизстаны Мадина Надироватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө Туркийн Бедиа Гунтай барилдана.

Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.

Хуваалцах