Шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшигчид тодорлоо
Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Академи Авардс" шагнал гардуулах ёслол зургаа дахь жилдээ ирэх сарын 4-нд “Их тэнгэр цогцолбор”-т болно.
Мэдээллийн алба

Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Академи Авардс" шагнал гардуулах ёслол зургаа дахь жилдээ ирэх сарын 4-нд “Их тэнгэр цогцолбор”-т болно. Жил ирэх тусам уг наадамд өрсөлдөж буй бүтээл чанаржиж, тоо нь ахиж байна. Энэ удаа 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулъя.
"Атганд үлдсэн эрдэнэ" киноны зураглаач Д.Ангараг
"Тоглож болохгүй нас" киноны зураглаач Г.Цэдэнчимэд
"Үргээлэг-2" киноны зураглаач Б.Баатар
"Lovers" киноны зураглаач Э.Нэргүй
"Содура" киноны зураглаач Д.Цэрэнчимэд
"Зургаа дахь хүсэл" киноны зураглаач Б.Тулгаа
"Өнөр бүл өнөө үед" киноны зураглаач А.Энхгэрэл
"Тайга" киноны зураглаач О.Энхбаяр
"Муу нүүрт" киноны зураглаач Г.Ариунболд, Г.Нямдорж
"Зангараг" киноны зураглаач Б.Баатар.


















