Шилдэг таван хүүхэд “Hakuho Cup”-д оролцоно
МҮЭСТО-нд энэ сарын 27 нд Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн тэмцээн болох ажээ.
Мэдээллийн алба

МҮЭСТО-нд энэ сарын 27 нд Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн тэмцээн болох ажээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулдагдаж буй энэхүү сорилго тэмцээн өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг болдог гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй сонирхогчид хэлдэг.“Эрүүл монгол хүүхэд” уриан дор зохиогдох энэ удаагийн тэмцээнд хүүхдүүд насны гурван ангилалд зодоглоно. Шигшээ наймд шалгарсан хүүхдүүдээс тавыг нь сонгож, ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох “HAKUHO CUP” ОУТ-д оролцох эрх олгох юм байна. Тэмцээний бүртгэл тун удахгүй эхлэх аж.


















